Бидний Тухай
“ГОВЬТҮРҮҮ” ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд гадаад, дотоод худалдаа, хөрс хуулалт, усны болон тэсэлгээний цооног өрөмдөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.
2011 оноос эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “Тавантолгой” ХК-тай хамтран ажиллаж, нүүрс худалдан авч экспортонд гаргах, нүүрсний ачилт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэсэн.
2018 оноос “Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн лиценз бүхий талбайд 100 гаруй хүнд даацын машин механизмаар хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.
2024 оноос Хятад улсын Топ 30 хүнд машин механизм үйлдвэрлэгч “Zhejiang Zhigao Machinery” Co.,ltd-ийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор. Мөн борлуулалтын дараах засвар үйлчилгээ үзүүлэх засварын гараж, мэргэшсэн инженерүүдийн хамт ажиллаж байна.
Бүх төрлийн өрмийн машины үзүүрийн багаж, хийн компрессор болон баталгаат сэлбэг хэрэгслээр ханган ажилладаг.
Түүхэн замнал
Компани байгуулагдсан. Гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эхэлсэн.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын "Тавантолгой" ХК-тай хамтран ажиллаж эхэлсэн.
100 гаруй хүнд даацын машин механизмаар хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэж эхэлсэн.
"Zhejiang Zhigao Machinery" Co.,ltd-ийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор болсон.